boloroo | |
Сургууль
11:12
,
2014-05-13
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
С У Р Г У У Л И Й Н Т У Х А Й “Шинэ-Үе” бүрэн дунд сургууль нь Нийслэлийн засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 222 тоот захирамжаар байгуулагдсан. Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулж 10 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна.Одоо 630 сурагч, 4 удирдах ажилтан, 34 багш, 6 ажилтан ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олны дунд Ардын багш 1, Гавьяат багш 1, Төрийн одон медальтай 4, Боловсролын тэргүүний ажилтан 18, Биеийн тамирын тэргүүний ажилтан 1, олон улсын хэмжээний мастер 1, Спортын дэд мастер 1 ажиллаж байна. Сургуулийн онцлог – Гүнзгийрүүлсэн сургалттай. Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ бусад бүх хичээлийг стандартын өндөр түвшинд судалдаг. Бүх сурагчдыг хоцрогдолгүй жигд сургахыг эрхэмлэн ажилладаг. – Сурагчийн хүмүүжил төлөвшлийг чухалчилдаг. Сурагчдын хүмүүжил төлөвшил, ёс суртахуун, сэтгэл зүрхний боловсрол, авьяас, ур чадварын хөгжлийг чухалчлан авч үздэг. – Хичээлийн байртай. Хотын төвд, сургалтын таатай тохилог орчин бүрдсэн өөрийн хичээлийн байр болон спорт заалтай. Мэргэжлийн тохилог кабинетууд, номын сан, цайны газар, өдөр өнжүүлэх бүлэг ажилладаг. – Бүтээлч багш нарын баг ажилладаг. Манай багш нарын зохиосон математик, физик, гадаад хэл, нийгэм, хими, бага ангийн сурах бичиг, гарын авлагууд нь БСШУЯ-аас зарласан тендерт шалгарч сургалтанд амжилттай хэрэглэгдэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд БШУЯ –ны захиалгаар Боловсролын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй сурах бичиг зохиогчдын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна. – Мэргэжил, заах арга зүйн өндөр ур чадвартай багш нарын баг ажилладаг. Хүний нөөцийг зөв бүрдүүлсний үр дүнд нийт багш нарын 80-аас доошгүй хувь нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд жил бүр улс, хотын сурган хүмүүжүүлэх илтгэл, олимпиад, ур чадварын уралдаанд тэргүүн байруудыг эзлэн оролцдог. – Улсын хэмжээнд боловсролын үйлчилгээ үзүүлэх,үнэлгээ хийх чадвартай багш нарын баг ажилладаг. 2009 онд БШУЯ-аас зохион байгуулсан теле хичээл, 2010, 2011 онуудад БҮТ-өөс зохион байгуулсан теле хичээлүүдэд манай 6 багш оролцон боловсрол суваг телевизээр хичээл зааж нийтийн хүртээл болгосон. Мөн БҮТ-ийн ЭЕШ-ийн 2006, 2008, 2010 онуудад НТМ, физик, математикийн хичээлүүдийн сэдэв боловсруулах ажилд манай багш нар оролцон сэдэв зохиолцсон. Мөн 2009, 2011 онуудын жишиг тест болон төгсөх шалгалтын тестийн сан бүрдүүлэх ажилд 5 мэргэжлээр багш нар оролцсон. – Бүх төрлийн авьяас, ур чадвартай сурагчид суралцдаг. Манай сургуульд олимпиад, урлаг, спортын бүх төрөлд улс, олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд медальт, шагналт байранд тогтмол шалгардаг сурагчид олон. – Төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэг өрхийн 2 ба түүнээс дээш хүүхэд суралцсан тохиолдолд болон хот, улс, олон улсын олимпиадуудад медальт байранд шалгарсан сурагчдад сургуулийн дотоод журамд заасны дагуу төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. – Гадаад харилцааг эрхэмлэдэг. Сингапур, Малайз зэрэг Азийн улсуудад англи хэлний ярианы чадварыг сайжруулах зорилгоор багш, сурагчдыг зуны сургалтанд хамруулдаг. – Төгсөгчдийн амжилт сайн. Манай сургуулийн төгсөгчид 100%, магадлан итгэмжлэгдсэн нэр хүнд бүхий их дээд сургуульд элсэн ордог бөгөөд тэдгээрээс АНУ, Япон, Хятад, Солонгос, ОХУ зэрэг улсуудад олон улсын ба засгийн газрын шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 16 -р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдзурагзураг зураг диаграм график2 график1 график shineer neeh surguuli мэдээлэл bichleg darhanii surguuli сургуулийн бичлэг их сургууль зураг cургуулийн мэдээлэл Найзууд |