boloroo

мэдээлэл

Есдүгээр сард шинээр таван сургууль хичээллэнэ

Нийслэлийн хэмжээнд 207 ерөнхий боловсролын сургууль хичээллэдэг бөгөөд энэ нь тийм ч хангалттай тоо биш юм. Нийслэлийн бүх хүүхдүүдийг нэг ээлжинд хамруулахын тулд шинээр 362 сургууль, цэцэрлэг, дотуур байр барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.

Сургууль хүрэлцдэггүйгээс зарим сургуульд хэт ачаалал үүсч нэг ангид 50-60 хүүхэд суралцах тохиолдол цөөнгүй. Тиймээс 2013-2014 оны хичээлийн шинэ жилд нийслэлд таван ерөнхий боловсролын сургууль ашиглалтанд орно хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн.

Эдгээр таван сургуулийн талаар Нийслэлийн боловсролын газрын Барилга, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ундраагаас тодрууллаа.


-Шинээр ашиглагдах таван сургууль хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болно. Зарим сургуулийн барилгын ажил дууссан байгаа. Шинэ сургуулиудын хувьд Багануур дүүргийн гуравдугаар хороонд, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын аманд 122 дугаар сургууль, Баянголын аманд 123 дугаар сургууль, Банзүрх дүүргийн 11-р хороонд 126 дугаар сургууль, 21-р хороонд 127 дугаар сургууль ирэх есдүгээр сараас хичээллэж эхлэх юм. Эдгээр таван сургууль тус бүр 640 хүүхдийн суудалтай бөгөөд ирэх хичээлийн шинэ жилд хичээллэхэд бэлэн байх болно гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

зураг
зураг
зураг
диаграм
график2
график1
график
shineer neeh surguuli
мэдээлэл
bichleg
darhanii surguuli
сургуулийн бичлэг
их сургууль
зураг
cургуулийн мэдээлэл

Найзууд




:-)
 
xaax